logo

МОНГОЛ ОРНЫ ХҮЛЭРТ ГАЗРЫГ УДИРДАХ, БЭЛЧЭЭРИЙН ЭКОСИСТЕМ, НҮҮДЛИЙН МАЛЧДЫН АМЬЖИРГААНЫ ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

Төслийн дугаар: 10545 · Төлөв: Хэрэгжиж буй Газар доройтол

Энэ төсөл нь Монгол орны хүлэрт газрын экосистемийг хамгаалж, сэргээх, малчдын амьжиргаанд дэмжлэг үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

Төсвийн хэмжээ
$1,863,029
Төслийн PDF

Төслийн ерөнхий танилцуулга

Уг төсөл нь Монгол орны доройтож байгаа хүлэрт намгархаг газрын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар хүлэрт газрын экосистемийн үйлчилгээг сайжруулах, газрын доройтлыг сааруулах, иргэдийн УАӨ-ийг даван туулах чадавхыг дэмжих, цаа буга маллагчдын чадавхыг бэхжүүлэх зорилготой.

Төслийн дугаар
10545
Хэрэгжүүлэгч байгууллага
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв
Хугацаа
2024 — 2027

Зорилтууд

  • Монгол орны доройтсон хүлэрт газрын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар хүлэрт газрын экосистемийн үйлчилгээг сайжруулна.

  • Газрын доройтлыг бууруулах, экосистемийн үйлчилгээг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах,тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхийн тулд цаа буга малчлагч нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэх зорилготой.

Үндсэн үйл ажиллагаа

1-р үйл ажиллагаа

Хүлэрт газрын зураглал, суурь судалгаа, хиймэл дагуулын мониторинг хийх.

2-р үйл ажиллагаа

Малчдын оролцоотой нөхөн сэргээх туршилт, сургалт зохион байгуулах.

3-р үйл ажиллагаа

Бодлого, эрх зүйн орчныг дэмжих, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх.

4-р үйл ажиллагаа

Туршлага солилцох, үндэсний бүртгэлд мэдээлэл оруулах.

Хүлээгдэж буй үр дүн ба даян дэлхийн байгаль орчны үр өгөөж

  • 12,000га хүлэрт намгархаг газрыг сэргээж, нүүрстөрөгчийн шингээлт, экосистемийн үйлчилгээг сайжруулна.

  • 8000га газрын ландшафтыг тогтвортой менежментийн аргачлалаар сайжруулна.

  • Нийт 594,000 метр тонн CO2-ын ялгарлыг бууруулна.

  • Хамгийн багадаа 14,000 шууд ашиг хүртэгч (хүйсээр нь ангилсан өгөгдөлтэй) байх ба, төслийн үйл ажиллагаанаас дам ашиг хүртэх боломжийг олгоно.

  • Хүлэрт болон бэлчээрийн газрын тогтвортой менежментийн туршлагыг дэлхий даяар нэвтрүүлэхэд чиглэсэн мэдлэг, туршлага хуваалцах механизмуудыг бэхжүүлнэ.

Холбогдох баримт бичиг